“Найрамдал” зусланд амрах эрхийн бичгийг 404,550₮ үнээр борлуулж байгаа ч үүнийг авч чадаагүй эцэг эхчүүд бухимдал үүсгэв

209

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн ногоон бүс дэх хүүхдийн зуслангуудын үйл ажиллагаагаа эхэлж буй билээ.
Харин “Найрамдал” төвийн зуны ээлжинд амрах эрхийн бичиг захиалга тавдугаар сарын 16-наас эхэлж хэдийнээ эхний хоёр ээлжийн захиалга гарсан даруйдаа дууссан байна.
“Найрамдал” төвийн зуны ээлжинд амрах эрхийн бичиг эхний ээлжийн захиалга үнэ 293,500₮, харин хоёрдугаар ээлж 404,550₮ үнээр борлуулж, цахимаар захиалгаа авчээ. Хэдийгээр үнийн хувьд харилцан адилгүй байгаа ч цахимаар эрхийн бичиг авах гэсэн эцэг, эхчүүд тун бухимдалтай байгаа аж. 
“Найрамдал” төвийн зуны ээлжинд амрах эрхийн бичиг захиалга хийхээр nairamdal.mn сайтнаа бүртгүүлсэн эцэг, эхчүүд 10-15 секундэд захиалга өгөх гээд чадсангүй хэмээн бухимдалаа илэрхийлж байна. Түүнчлэн эрхийн бичиг хэд байснаас хэдэн эрхийн бичиг зарагдаад буй нь харагддаггүй, ил тод бус гэх мэтээр олон шүүмжлэл дагуулжээ. 
Харин Найрамдал зуслангийн удирдлагын зүгээс дараах тайлбарыг өгчээ.
1,2-р ээлжийн захиалгын талаарх мэдээлэл
Тус цогцолборын өвлийн төв байрны засвартай холбоотойгоор бид хүчин чадлынхаа 50%-д буюу зуны хотхоны байрандаа амрагч хүүхдүүдээ хүлээн авахаар болсон.
1-р ээлжийн захиалга авах өдөр манай сайтанд 154,000 хэрэглэгч захиалга хийхээр хандсан байна.
2-р ээлжийн захиалга өгөхөөр энэ өдөр 15,00 цагт 166,000 хэрэглэгч хандсан байна. Иймд бидний энэхүү нөхцөл байдлыг ойлгон хандахыг та бүхнээсээ хүсч байна. Та бүхэн систем, бүртгэлтэй холбоотой мэдээлэлтэй танилцахыг хүсвэл бид нээлттэй байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn