Имарт Хороолол салбарын Ажлын байрны нээлттэй өдөрлөг

183


Өнөөдөр СКАЙ ХАЙПЕРМАРКЕТ ХХК, БГД-ын Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Хэлтэстэй хамтран сар гаруйхны дараа нээгдэн үйлчилгээгээ үзүүлж эхлэх ИМАРТ ХОРООЛОЛ САЛБАР-ын НЭЭЛТТЭЙ ажлын байрууддаа сонгон шалгаруулалт явууллаа. Одоогоор БГД-ын Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Хэлтэст бүртгэлтэй нийт 1,100 орчим ажилгүй иргэд байдаг юм байна.
Имартын анхны салбар нээгдснээр нийт 500 гаруй ажлын байр бий болж байсан бол ИМАРТ ХОРООЛОЛ САЛБАР ашиглалтанд орсноор нийт 250 орчим ажлын байр шинээр бий болох юм. Худалдааны зөвлөх, кассын ажилтан, бараа бэлтгэгч, ачигч гэх мэт ажлын байрууд нээлттэй байгаа бол өдөрлөгт оролцогчид кассын ажилтан, худалдааны зөвлөхийн ажлын байрыг хамгийн ихээр сонирхож байлаа. Ажлын байр сонирхож буй иргэд 8-р сарын 23-25-ныг дуустал БГД-ийн ХХҮХ-т очиж ажил горилогчийн анкет бөглөх боломжтой юм.


ИМАРТ ХОРООЛОЛ САЛБАР нь бидний нэрлэж заншснаар 3, 4-р хорооллын эцэс, Соло молл дэлгүүрт нээгдэх бөгөөд хамгийн шилдэг үйлчилгээтэй дэлгүүр Баянгол, Сонгино-Хайрханчуудад илүү ойртож байгааг дуулгахад таатай байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn