Улаанбаатарын замын даацад тохируулан машины улсын дугаар олголтын дээд хязгаарыг НИТХ-аар батална

166

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг боловсруулан талаар Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар танилцууллаа. 
Тэрбээр "Монгол Улсын нийт хүн амын 43 хувь нь нутаг дэвсгэрийнхээ 0.3 хувь дээр амьдарч байна. Улаанбаатар хотод бүртгэлтэй 680 мянган тээврийн хэрэгсэл байгаа. 2022 онд улсын хилээр 99 мянган тээврийн хэрэгсэл орж ирснээс 94 мянга нь Улаанбаатарт бүртгэгдэж замын хөдөлгөөнд ачаалал нэмсэн. 
Энэ оны эхний есөн сарын байдлаар 90 мянган тээврийн хэрэгсэл импортоор орж ирснээс 86 мянга нь хөдөлгөөнд нэмэгдсэн. Сүүлийн жилүүдэд нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөх чиглэлээр улсын төсвөөс хөрөнгө оруулалтын ажлыг хийгдсэн. Гэвч тээврийн хэрэгсэл ийм хурдтай импортоор орж ирж буй үед зам нэмж тавиад ч түгжрэл буурахгүй. 
Тиймээс нийслэлийн авто замын сүлжээний даацад тохируулж автомашины дугаар олголтын дээд хязгаарыг НИТХ батална. Одоо автомашины дугаар эзэмшиж буй иргэд бусдад худалдах, барьцаалах, бэлэглэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ. 
Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашиныхаа дугаарыг салгаж бусдад худалдаалах, тээврийн хэрэгслээ хөдөө орон нутагт зарах эрх зүйн зохицуулалтыг бий болгохоор хуульд оруулж ирсэн" хэмээн ярилаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn