Х.Нямбаатар: Иргэд 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа нийтийн тээврээр зорчино

182


Нийтийн тээврийн шинэ маршрутыг Хотын дарга Х.Нямбаатар танилцуулж мэдээлэл хийлээ.  Мөн энэ үеэр автобусаар зорчих тарифыг шинэчлэх талаар ярилаа. Тэрбээр "Нийтийн тээврийн автобусны шинэ маршрут, төлбөр тооцоо, автобусанд орж байгаа хүмүүсийг тоолж, Нийтийн Тээврийн Газар, автобусны компани хоёрын хоорондын тооцоог үнэн бодитой гаргах программ хангамжийг хийхээр ажлын даалгаврыг бэлэн болгосон. Уг системийг ирэх оны хоёрдугаар сарын 1-нд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Нийтийн тээврийн автобусанд суусан төлбөрийг иргэд бүх төрлөөр төлөх боломжтой болно. Иргэд заавал смарт карт уншуулах шаардлагагүй. Өөрт байгаа банкны цахим хэтэвч, бүх төрлийн цахим карт, Токи апп зэргээр автобусны мөнгөө төлөх системийг нэвтрүүлнэ. Нийтийн тээврээр зорчих тарифыг шинэчилнэ. Нэг хүн өдөрт нэг л удаа мөнгө төлөөд дөрвөн удаа зорчих тогтолцоотой болно.
Харин үнэгүй үйлчлүүлдэг буюу ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан, хүүхдүүд өөрсдийн салбарын картаа авч заавал уншуулна. Эдгээр хүмүүс картаараа мөн ялгаагүй дөрвөн удаа зорчих эрхтэй байна. Нийслэлийн программаас эдгээр иргэний картыг дөрвөн удаа зорчих байдлаар цэнэглэж өгөхөөр тохируулчихна.Хөдөөнөөс ирсэн ахмадууд Улаанбаатарт ирээд нийслэлийн нийтийн тээврээр зорчих тохиолдолд бүртгүүлж, Нийтийн тээврийн газраас карт авна. Ингэснээр хуулийн дагуу орон нутгийн байгууллагаас зорчсон мөнгийг нэхэмжилж авна. Автобусны орлогыг Нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрүүлнэ" гэв.
Нийтийн тээврийн автобусаар өдөрт дөрвөн удаа зорчих өдрийн тарифыг 1000 төгрөг болгохоор тооцоолж байгааг тэрбээр хэллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn