Нийтийн тээврийн өөрчлөлт хийгдсэн маршрутад иргэд бухимдалтай байна

169

Өнөө өглөөний байдлаар нийтийн тээврийн өөрчлөлт хийгдсэн маршрутад иргэд бухимдалтай хэвээр байна. Өглөө 07:30 минутад 10-р хорооллын автобусны буудал дүүрэн хүнтэй хоосон 10-аад автобус 15 минут зогсоход ирлээ. Уг автобусны чиглэл нь М5: 10-р хороолол-Нарны зам- Ботинк гэсэн маршрутаар явах аж. Гэвч энэ чиглэлд ганц хоёрхон л хүн сууж харагдлаа.
Харин автобусны буудал дүүрэн хүмүүс төв замаараа явах автобусаа хүлээж буй нь тодорхой боллоо. Хянагч гэсэн бичигтэй хантааз өмссөн хүнээс иргэд төв замын орох чиглэлийн автобус явж байгаа эсэхийг тодруулахад 5шар-Офцеруудын ордон явна гэхээс өөр зүйл хэлсэнгүй. 
 

Автобусны буудал дээр 30 минут зогслоо. Төв замаар явах чиглэлийн автобус ганц ч ирсэнгүй. Өнөө л М5 маш ихээр ирж иргэд бухимдаж эхэллээ. Зарим иргэдээс хэр удаан зогсож байгааг асуухад, "Би өмнө нь гэрээсээ 07:00 цагт гарч ирээд удалгүй суучихдаг байсан юм. Өмнө нь Зүүн салаа-Офцеруудын, 5шар-Офцеруудын гээд чиглэл явдаг байсан. Үүн дээрээ явах автобусны тоогоо нэмээд өгчихөд болох асуудал. Гэтэл энэ ганцхан чиглэл яваад бусад нь урдуураа явдаг болчихсон байна. 10-р хороолол- Нарны зам-Ботинк гэсэн чиглэлийн автобус хов хоосон тэгснээ 1 минутын зайтай олноороо ирж байна. Төв замаараа үйлчилдэг автобусаа нэмэхгүй юм аа гэхэд богино эргэлт яг энэ чиглэлдээ хийхэд иргэд автобусандаа багтахгүй үлддэг. Удаан хугацаагаар автобусаа хүлээх асуудал шийдэгдчих байлаа" хэмээн ярилаа.

Мөн Толгойтын гэрээсээ Их дэлгүүрт ажилдаа ирдэг иргэн " Өглөө 7 цаг өнгөрөөгөөд нэг автобусанд суугаад л хүрээд ирчихдэг байсан юм. Гэтэл өчигдөр би ажилдаа явах гэж хоцроод баларсан. Манайхаас ажил руу явахад 3 дамжих болсон байна лээ. Одоо хичээл орохоор хүүхдүүд яана даа. Төөрөөд алга болчих вий гэхээс айж байна" гэлээ.
Иргэдийн ихэнхи нь ид хүйтнээр чиглэлийг өөрчилж байгаад бухимдаж буйгаа илэрхийлсэн юм. Түүнчлэн өмнө нь 1-2 дамжаал явчихдаг байсан. Гэтэл одоо энэ өөрчлөгдсөн маршрутаар 2-4 дамжиж хажуугаар нь буусан буудлаасаа дамжихгүй. Заавал зам гарч байж эсхүл алхаж явах сонголттой болчихсон байна гэлцэв. Энэхүү маршрутыг нийтийн тээвэрт сууж үзээгүй хүн өөрчилсөн байх аа хэмээн нэгэн настан хэлсэн юм. Нээрээ л амьдралд ойр хүний өөрчлөх хамгийн эхний алхам нь автобусны давхцалыг арилгаад, төв зам буюу ачаалал ихтэй чиглэлдээ богино эргэлт эсхүл явах автобусны тоогоо нэмээд л өөрчилчих асуудал. Гэтэл амралтын өдрөөр ид хүйтний эрч чангарч буюу дөрвөн есөөр иргэдийг ингэж чирэгдүүлэх хэрэг байв уу? 

Ийнхүү 30 минут 10-р хорооллын автобусны буудлаас хотын төв орох унаагаа хүлээсээр зогсож байтал М5 дахиад л ирээд зогслоо. Гэтэл шууд л явах чиглэлээ өөрчилж М1:5шар-Офцеруудын ордон болох нь тэр. Ингээд уг автобусыг пиг дүүртэл чихэж суугаад 10-р хорооллын автобусны буудал хоосров. 
Уг нь энэ чиглэл хамгийн их ачаалалтай зорчигч ихтэй. Өглөө, оройдоо зайгүй чихэж зорчигч нар нь суугаад багтахгүй үлддэг. Гэтэл энэхүү өөрчлөлт улам дордуулжээ. Өчигдөр шөнийн цагаар Нийтийн тээврийн маршрутын шинэчлэлтэй холбоотойгоор хэвээр үлдээсэн болон сэргээсэн автобусны чиглэлүүдийг танилцууллаа. Үүнийг нь зарим автобусны жолооч нар нь ч мэдэхгүй яваа нь чиглэлээ өөрчилсөн автобуснаас тод харагдаж буй юм. 

Нийтийн тээврийн маршрутын шинэчлэлтэй холбоотойгоор хэвээр үлдээсэн болон сэргээсэн автобусны чиглэлүүд
 

 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn