СХД-н цагдаагийн хэлтэст хулгай ороогүй гэв
“Олон нийтийн цахим сүлжээнд “СХД-н цагдаагийн хэлтэст хулгай оржээ” гэх гарчигтай мэдээлэл зарим цахим хаягуудаар нийтлэгджээ. Энэ тухай цагдаагийн байгууллага: "Хоёр жилийн өмнө буюу 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүргийн цагдаагийн газрын харьяалалд өмнө нь байсан, татан буугдсан, эзэнгүй “Дэд хэсэг”-ийн байрны цонхыг иргэн С, Т нар нь хагалсан болохыг тухайн үед нь олж тогтоож, хариуцлага тооцон шийдвэрлэж байжээ.
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын албаны байранд хулгай ороогүй, энэ нь худал мэдээлэл болохыг үүгээр залруулж байна” гэжээ.