Цагдаагийн алба хаагчид галаас хүний амь аварчээ

410
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо баянхайрханы 8 дугаар гудамжны 08 тоотод 2020 оны аравдугаар сарын 30-ны орой 22:09 цагийн үед айлын байшин шатаж байна гэх дуудлага мэдээлэл ирж, тус дүүрэг дэх цагдаагийн газрын II хэлтсийн хоёр алба хаагч хүний амь аварчээ. Тодруулбал, эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч А.Энхцолмон, эргүүлийн цагдаа жолооч цагдаагийн ахлах ахлагч Х.Ббатбаяр нар хоёр минутын дотор газар дээр нь очиж цоожтой орох боломжгүй байсан байшингийн цонхыг хагалан орж ухаангүй, галын голомтоос гарах боломжгүй байсан иргэн Б-г гаргаж анхан шатны тусламж үзүүлсэн байна.
Иймд иргэн та анхаарал болгоомжтой байж галын аюулаас урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn