Д.Сосорбарам: Манай улсад цомхон төр, цөөн дарга, зөв мөнгөний бодлоготой банк л хамгийн их хэрэгтэй байна

207

“Эрх чөлөө төв”-өөс дампуурсан төрийн завхрал сэдвээр Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам тэргүүтэй иргэд өнөөдөр /2024.03.14/ мэдээлэл хийлээ.
Д.Сосорбарам, "Улс үндэс, эдийн засаг доройтож байгаа талаар яриад олон жил өнгөрлөө. Аливаа үндэстний доройтол нь данхар төртэй болсноос, төр лүү өмчлөх эрх хэтэрхий төвлөрснөөс, эрэлт нийлүүлэт жам ёсоороо хэвийн явж байхад нь төрийн оролцоо нэмэгдсэнээс, төрийн банк нь цаасан мөнгө хэвлэснээс болоод инфляци ихэсч эдийн засгаараа доройтож байна. Нөгөө талаараа төр хувйн хэвшлийн нэрийн дор, нийгмийн хариуцлагын хүрээнд гэх үг яриад социалист үе рүү нь чирээд байна. Үнэндээ төрийн олон алба хаагч, дарга нараа цалинжуулах гэж татвар төлөгчдийн мөнгө үрэгдэж байгаа.
Иймд маш цомхон улс төртэй, хурдтай ажилладаг засаглал, мөнгө хэвлэдэггүй зах зээлийн зөв  мөнгөний бодлоготой банк хэрэгтэй. Мөн хараат бус цагдан сэргийлэх байгууллаагатай эрх чөлөөт тогтолцоог бий болгохгүй бол улс орныг улам л доройтуулж байна. Сонгуулиар эрх мэдлийн төлөө бус үзэл санаангаараа ялалт байгуул. “Хүний төлөө, “ард түмний төлөө” гэдэг бол хулхи яриа. Хүн өөрийнхөө төлөө явахад л гай болдоггүй засаглал хэрэгтэй байгаа юм. 22 яаманд 27 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг юм байна. Төрд мөнгө байхгүй. Татвар төлөгчдийн мөнгө болон эрдэс баялгаар мөнгө босгодог" гэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn