СХД-т баригдсан Хүүхэд залуучуудын театр ирэх сарын 1-нд нээлтээ хийнэ
СХД-ийн 5 дүгээр хороонд баригдаж 850 хүний суудалтай буй Хүүхэд залуучуудын театрын барилгыг Улсын комисс хүлээн авлаа. Энэхүү театр байгуулагдснаар хүүхэд залуучуудын оюуны хөгжил, гоо зүйн боловсрол олгох, дэлхийн театрын урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны болон бусад урсгал чиглэлийг танин мэдэх боломж нээгдэж байгаа юм.
Уг театрын үйл ажиллагаа зөвхөн драмын урлагаар хязгаарлагдахгүй.Урлагийн олон талт төрлөөр бүтээл туурвих, бүтээлд суурилсан менежмент шинэ бодлогоор явуулахаар төлөвлөж буй.
Түүнчлэн театрын урлагийн хөгжилд өрсөлдөөн бий болгох, алслагдсан дүүргүүд болон орон нутгийн хүүхэд залуучуудад тайзны урлагийн таниулах улмаар олон улсын наадам , уралдаан зохион байгуулах, соёл урлагийн үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлэх тал дээр төлөвлөлт гарган бэлтгэл ажлыг хангаж байгаа юм.