3х3 багийн тамирчдад 500 сая төгрөгийн шагнал олгохоор шийдвэрлэв

207

Засгийн газрын өнөөдрийн /2024.04.10/ хуралдаанаар дараах шийдвэрийг гаргажээ. 
Шийдвэрт, Монгол Улсын нэрийг олон улсын хэмжээнд гаргаж, сурталчлан таниулж, Монгол бахархлыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулж байгаа сагсан бөмбөгийн 3х3 эрэгтэй, эмэгтэй баг тамирчдад холбогдох журмын дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгоно. 
Баг тамирчдад олгох шагналын 500 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана. 

3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн эмэгтэйчүүд гуравдугаар сарын 31-ний өдөр Тайванийн шигшээ багийг хожсоноор 2024 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль хүртсэн билээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn