Неандерталь эмэгтэйн царай төрхийг сэргээжээ

183


Их Британийн судлаачид 75 мянган жилийн тэртээ амьдарч байсан неандерталь эмэгтэй амьд ахуй цагтаа ямархуу төрхтэй харагдаж байсныг сэргээснээ олон нийтэд дэлгэн үзүүлжээ. Судлаачид гавлын ясны хагарч бяцарсан үлдэгдлүүдэд тулгуурлан эмэгтэйн царай төрхийг сэргээсэн бөгөөд тэдгээр хэсгүүдийг эвлүүлэхээсээ өмнө бэхжүүлэх шаардлагатай болсон байна. Улмаар 3D загварыг эртний амьтан ургамлыг сэргээн зурдаг палеоартист бүтээжээ.

Кембрижийн их сургуулийн палеоантропологич, доктор Эмма Померой хэлэхдээ, энэ эмэгтэй тэднийг ямар хүмүүс байсныг тодорхойлоход тусалж чадна гэж бодож байна гэв. Тэрбээр “Би-Би-Си” телевизэд өгсөн ярилцлагадаа, хэн нэгэн хүний, тэр дундаа түүн шиг онцгой хүний олдвортой ажиллах боломж олдсонд маш их баяртай байгаагаа илэрхийлжээ.
Царай төрхийг нь сэргээсэн гавлын ясыг Иракийн Курдистан муж дахь Шанидар агуйгаас олжээ. 1950-иад онд энэ газраас 10 орчим неандарталь хүний үлдэгдлийг олсны дунд эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн булш байжээ. 2015 онд Их Британийн хэсэг судлаачдыг Курдийн эрх баригчид дахин урих үед тэд “Шанидар Зет” хэмээн нэрлэсэн шинэ араг ясыг олж илрүүлсэн бөгөөд нуруу, мөр, гарзэрэг биеийн дээд хэсгийн ихэнх нь хадгалагдан үлдсэн байжээ.

Шанидарт хийсэн шинэ малтлагыгахалсанКембрижийн профессор Грэм Баркерхэлэхдээ, гавлын ясанхпицца шиг хавтгай байсан, харин түүнээс та бүхний одоо харж байгаа зүйл бий болсон нь гайхалтай гэсэн байна. Судлаачдын багийнхан түүнийг эмэгтэй гэдэгт итгэлтэй байгаа аж. Хэдийгээр аарцгийн ясаар хүйсийг нь тодорхойлж болох байсан боловч түүний биеийн дээд хэсэг нь л олдсон юм. Харин насны хувьд 40 гаруй насандаа нас барсан байх магадлалтай гэж үзсэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn