“AstraZeneca” вакцинтай холбоотойгоор 50 гаруй хүн гомдол гаргажээ

0

"Ковид-19”-ийн “AstraZeneca” вакцин хийлгэсний дараа ойр дотны хүмүүс нь нас барсан гэр бүлүүд эмийн үйлдвэрлэлийн томоохон компанийг шүүхэд өгсөн билээ.
“AstraZeneca”  вакцин хийлгэсний дараа цусны бүлэгнэлтийн нэн ховор тохиолдол ажиглагдсан байна. Одоогоор 12 гэр бүл  заргаасаа татгалзсан эдий ч 50 гаруй хүн эмийн үйлдвэрийн  АstraZeneca компанийг Дээд  шүүхэд өгчээ.
Эхнэр Лиза Шоу нь 2021 оны тавдугаар сард нас барсан Ева “AstraZeneca”-ийн эсрэг хууль ёсны нэхэмжлэлээсээ татгалзсаны дараа Засгийн газраас санал болгож буй 120 мянган фунт стерлингийн нөхөн төлбөр хангалтгүй гэж хэлээд сайд нар болон эмийн компанийг түүнтэй адил гэр бүлүүдтэй уулзаж, ярилцахыг уриалсан байна.
“Leigh Day” хуулийн фирмийн өмгөөлөгч Сара Мур "Хатагтай Шоу нас барахдаа 44 настай байсан бөгөөд  хүү Зак  нь дөнгөж зургаан настай байсан. Түүнийг “AstraZeneca” вакцины хүндрэлийн улмаас нас барсан гэж шүүх шинжилгээний эмч тогтоосон” хэмээсэн байна.
Түүний нөхөр Ева  “Зак насан туршдаа ээжгүй өсөх болно. Эхнэрээ алдах нь  амьдралыг минь орвонгоор нь эргүүлж байна. Хэрэв эмийн компани өвчтөнд мэдээллийн ухуулах хуудаст анхааруулга өгсөн гэж мэдэгдээд нэхэмжлэлийг хамгаалах гэж байгаа бол дахин гомдол гаргана” гэжээ.
Судалгаагаар “AstraZeneca” вакцин нь цар тахлын эсрэг үр дүнтэй байсан бөгөөд нэвтрүүлсэн эхний жилд дэлхий даяар зургаан сая гаруй хүний амийг аварсан нь судалгаагаар батлагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага энэ вакциныг 18 болон түүнээс дээш насны бүх хүмүүст аюулгүй, үр дүнтэй  гэж мэдэгдсэн бөгөөд хуулийн дагуу арга хэмжээ авах хэмжээний сөрөг үр дагавар ч ховор илэрч байсан.
Харин "Ковид-19" намжсаны дараа вакцин хийлгэсэн зарим хүнд ноцтой шинж тэмдэг илэрч, улмаар амь насаа алдаж, ар гэрийнхэн нь нэхэмжлэл гаргаж эхэлсэн байна. Эхний нэхэмжлэлийг  2021 оны дөрөв сард вакцин хийлгэснийхээ дараа цус  нь нөжөрч, тархинд нь цус алдсаны улмаас тархиндаа гэмтэл авсан хоёр хүүхдийн эцэг Жейми Скотт өнгөрсөн жил гаргажээ.
Түүний эхнэр Кейт “Вакцины улмаас нас барж, бэртэж гэмтсэнээс үл хамааран шударга ёс тогтоохын төлөө бид тэмцсээр байх болно" гэв.
Эх сурвалж: Telegraph
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn