Москвагийн шуурганаар 2 хүн нас барав

133

ОХУ-ын нийслэл Москвад Пүрэв гаригийн үдээс хойш хүчтэй шуурч, аадар бороо орсны улмаас олон зуун мод үндсээрээ булгаран, хоёр хүн амиа алджээ. ОХУ-ын Онцгой байдлын яамнаас мэдээлснээр, Москвагийн хойд хэсэгт орших Парк Дубки орчимд салхины хурд секундэд 18-23 метр хүрснээр мод булгарч, түүнд нь нэг хүн дарагдаж нас барсан байна. Нөгөө хүн нь Москвагийн Улсын техникийн их сургуулийн талбайд барилгын шат нурахад дарагдаж, нас баржээ. Мөн дор хаяж 10 хүн шархдав.
Москвад аадар бороо, салхи тэр бүү хэл ховорхон тохиох хар салхи болох төлөвтэй байгааг хотын дарга Сергей Собянин анхааруулжээ.
Цахим сүлжээнд нийтлэгдсэн бичлэгүүдийг харахад сурталчилгааны самбар, мод болон бусад зүйлс хүчтэй салхинд унасан байв. Албаныхны мэдээлснээр 23 орчим мод үндсээрээ булгарч, найман машин эвдэрсэн байна. Харин ойр орчмын бүс нутгуудад нийт 200 орчим мод унажээ.
Эх сурвалж: MOSCOW TIMES, RFERL
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn