Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

128

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдад зориулсан мэдээ:
Өнөөдөр Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг, Дорнод-Монголын тал нутгаар халж, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орно.
2024 оны 07-р сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн төв хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +20…+25 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар +31…+36 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +28…+30 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +28…+30 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +25…+27 градус дулаан байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn