Л.Оюун-Эрдэнэ: Том төслийг гацаадаг домгуудыг дуусгах цаг болсон
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн том төслүүдийг эхлүүлэх амбиц олон саадтай тулж байна. Уг нь тэрээр 2024 оны аравдугаар сарын 4-нд УИХ-д үг хэлэхдээ “Монгол Улсын эдийн засгийн 2025 оны өсөлтийн төсөөллийг Дэлхийн банк 4.8 хувь, ОУВС 4.1 хувь гэж тооцож байсан бол зээлжих зэрэглэл “В+” тогтвортой түвшинд хүрч, нэг хүнд ногдох Үндэсний нийт орлогоор Дэлхийн банкны ангиллаар дунджаас дээгүүр ангилалд шилжиж, хамтарсан Засгийн газар байгуулагдан хөгжлийн томоохон төслүүдийг хөдөлгөхөөр зарласан.