“Захиргааны эрх зүйн системчлэл, хэрэглээ: Харилцан хамаарал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцов

2
Монгол Улсын дээд шүүхээс өнөөдөр (2024.06.04) “Захиргааны эрх зүйн системчлэл, хэрэглээ: Харилцан хамаарал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Монгол Улсад захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй тус олон улсын эрдэм шинжилгээний хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, Э.Зоригтбаатар, Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг, А.Насандэлгэр, Р.Онончимэг, А.Отгонцэцэг нар оролцлоо.
 
 
       ХБНГУ, Канад, БНТУ, Сингапур, Япон, БНСУ зэрэг эрх зүйн систем өндөр хөгжсөн орнуудын эрдэмтэн, судлаач, илтгэгч нар энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож байгаа юм. Тухайлбал, Оттавагийн их сургуулийн Захиргааны эрх зүй, засаглалын тэнхимийн эрхлэгч Проф. Др.Пол Дейли, Макс Планкийн харьцуулсан нийтийн эрх зүй, олон улсын эрх зүйн хүрээлэнгийн ахлах судлаач Проф.Др.Райнер Гроте, Сөүлийн үндэсний их сургуулийн Хуулийн сургуулийн профессор Юн-Санг Ри, ХБНГУ-ын Бавари муж улсын Захиргааны хэргийн шүүхийн Дэд ерөнхий шүүгч Мехтилд Клайн, Сингапурын менежментийн их сургуулийн профессор  Южин Тан, Турк Улсын Шүүхийн академийн Стратегийн хөгжлийн тэнхимийн захиргааны шүүгч Ферхат Экер, Осакагийн их сургуулийн хүндэт профессор, Отемон Гакуин их сургуулийн Хууль зүйн факультетын профессор  Такахаши Акио зэрэг Олон улсын нэр хүнд бүхий эрдэмтэн, судлаач нар илтгэлээ хэлэлцүүллээ.
 
 
       Мөн Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч доктор, П.Одгэрэл, Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурь, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид,  Улсын дээд шүүхийн Хэргийн хөдөлгөөн, мэдээлэл, судалгааны хэлтсийн шүүгчийн судлаач туслах-ахлах мэргэжилтэн А.Бодьбилэг, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Судалгааны төвийн дарга Б.Дөлгөөн нар илтгэл тавьж хэлэлцүүлэв.
 
 
 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn