Г.Одгарав: Төрийн ажлыг гацааж, хор найруулдаг, сайд дарга нараасаа ТОМ дунд, доод шатныхан нь олонх болжээ
Одоогоос 8 сарын өмнө Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвийн даргаар томилогдоод байсан сэтгүүлч Г.Одгарав ажлаа хүлээлгэн өгчээ. Тэрбээр энэ талаар мэдээлэхдээ, "улсын ажлыг гацаадаг, дундуур нь хор хутгадаг, хор найруулдаг, хайрцагладаг, удаан бугшсан, сайд дарга нараасаа ТОМ дунд, доод шатныхан нь олонх болсон" байгааг илчлэн цахим орчинд нийтэлжээ.
- 1111 төвийн дуудлага алдалтыг багасгахын тулд хиймэл оюун ухаанд тулгуурласан виртуал агенттай болгох,
- Иргэдийн гомдлын шийдвэрлэлтийн явцыг И-Монголиагаар дамжуулан мэдээлдэг болгох,
- Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний тайлан системийг нэгтгэх,
- 7 хоног болгон ЗГХЭГ-ын дарга Н.Учрал сайдтай иргэний 2-3 гомдлын газар дээр ажиллах,
- Сайд дарга нарт шуурхай шийдвэрлэх гомдол, мэдээллийг мессеж, мэйлээр илгээдэг болгох,
- Алдаатай байсан бүртгэл тайлангийн системийг боловсронгуй болгон хөгжүүлэх зэрэг олон ажлыг сайд нартай эхлүүлээд явж байлаа.