ХААН Банкны аппликэйшнээр Alipay хэтэвч рүү шилжүүлэг хийх боломжтой боллоо

50

ХААН Банк “Ant International” группийн харьяа олон улсын цахим төлбөр, дижитал технологийн шийдэл нэвтрүүлэгч Alipay-тэй хамтын ажиллагаагаа дараагийн шатанд гаргаж, Khan Bank аппликэйшнээр Alipay хэтэвч рүү гадаад гуйвуулга хийх боломжийг бүрдүүлсэн цоо шинэ үйлчилгээ нэвтрүүллээ.
Ингэснээр ХААН Банкны харилцагч нь БНХАУ-ын албан ёсны бичиг баримт буюу иргэний бүртгэлээр баталгаажсан Alipay-ийн хэрэглэгчид рүү 50,000-19,999,900 хүртэлх төгрөгийн гүйлгээг Khan Bank аппликэйшнээр дамжуулан шуурхай шилжүүлэх боломжтой боллоо. Гүйлгээний шимтгэлийн хувьд энэ төрлийн бусад үйлчилгээнээс харьцангуй бага буюу шилжүүлэх үнийн дүнгээс хамааран 20,000-80,000 төгрөг байна.
Харилцагч та тус үйлчилгээг ашиглахын тулд та дараах энгийн шаардлагуудыг хангасан байхад болох юм. Үүнд:
  • ХААН Банкны данстай, Khan Bank аппликэйшнтэй байх,
  • Хүлээн авагч нь БНХАУ-ын албан ёсны бичиг баримт буюу иргэний бүртгэл нь баталгаажсан  Alipay-ийн хэрэглэгч төдийгүй хувийн мэдээллээ баталгаажуулсан байх,
  • Шилжүүлэг хийх ХААН Банкны харилцагчийн харилцах дансанд шилжүүлгийн мөнгөн дүн болон хураамжийн дүн хүрэлцэхүйц үлдэгдэлтэй байх.
Үйлчилгээний давуу талууд:
  • Хурдан шуурхай, найдвартай
  • Банкны салбарт очих шаардлагагүй
  • Гүйлгээ хүлээн авагчийн QR кодыг уншуулах эсвэл Alipay ID-г талбарт бөглөхөд  хүлээн авагчийн мэдээлэл нь  давхар шалгагдах тул данс андуурч гүйлгээ хийх болон цахим залиланд өртөхөөс сэргийлнэ.
ХААН Банк нь “Ant International” группийн харьяа Alipay-ийн ухаалаг технологийн шийдлийн тусламжтай БНХАУ-ын иргэд рүү хил дамнасан гадаад гуйвуулгыг гар утсаараа хурдан шуурхай  хийх боломжийг харилцагчдадаа олгож буйдаа таатай байна.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn