Толгойт, 1-р хороолол, Дамбадаржаа орчимд агаарын бохирдол хамгийн их байна
Нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Өнөө өглөөний 09:00 цагийн байдлаар Толгойт, 1-р хороолол, Дамбадаржаа орчимд агаарын бохирдол хамгийн их буюу /201-270/ гэж зааж байгаа бол Нисэх, МҮОНРТ, 100 айл, Амгалан, Баруун 4 зам, Бөхийн өргөө, Ургах наран, Яармаг, Баянхошуу, Налайх, Шархад, Хайлаастад агаарын бохирдол бага гэж /103-191/ зааж байна.
Харин Эрдэнэт Хаягдлын сан, Богд хааны ордон музей орчимд агаарын хэвийн буюу 79-86, Эрдэнэт 2-р цэцэрлэг орчимд агаар цэвэр буюу 25 гэж байна.
Ташрамд, Олон улсад агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хэвийн гэж үздэг. Харин манай улсад дээрх хэмжээг 50 байвал хэвийн гэж үздэг байна.