Монгол эрчүүд болон эмэгтэйчүүдийн архины хэрэглээ 2019 онд 4, 18-р байрт жагсжээ

23

"Нийгмийн сэтгэлзүйн тулгамдаж буй асуудал" үндэсний зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд болж байна. 
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг "Нийгмийн сэтгэлзүйн тулгамдаж буй асуудал" сэдвээр дараах зүйлсийг онцоллоо. 

2015-2023 оны I улирал хүртэл өрхийн дундаж орлого, зарлагын хэмжээ өсөлт, уналтгүй нэгэн хэвийн байжээ 

  • 2016 онд нэг өрхийн сарын дундаж орлого -11%-тай байсан бол 2023 оны нэгдүгээр улиралд өсөлттэй биш -5.9%-тай байжээ. 2015 оноос 2023 оны нэгдүгээр улирал хүртэл өрхийн дундаж орлого, зарлагын хэмжээ өсөлт, уналтгүй нэгэн хэвийн байсан.
  • 2015 онд 27,000 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2022 болон 2023 онд 35,000 болж нэмэгджээ. 
  • 2023 онд 4,776 гэр бүл цуцлагдсан байгаа зэрэг нь нийгмийн сэтгэлзүйн асуудлыг үүсгэх шалтгаан болж байна гэж үзсэн байна. 
Монгол Улсын эрүүл мэндийн салбарын өвчлөлийн дарамтыг үнэлсэн 2019 оны судалгаа

Эрэгтэйчүүд: 

  • 1990 онд эрэгтэйчүүдийн өөрийгөө гэмтээх болон амиа хорлох сэдэл 11 дүгээр байрт байсан бол 2019 онд 8 дугаар байрт 
  • 1990 онд эрэгтэйчүүдийн депресс 28 дугаар байрт байсан бол 2019 онд 20 дугаар байрт 
  • 1990 онд эрэгтэйчүүдийн архины хэрэглээ 31 дүгээр байрт байсан бол 2019 онд 4 дүгээр байрт жагсаж байна. 
  • 1990 онд зонхилон дарамт үүсгэж буй нэг сэтгэлзүйн асуудал байсан бол 2019 онд гурав болж нэмэгдсэн. 

Эмэгтэйчүүд 

  • 1990 онд эмэгтэйчүүдийн өөрийгөө гэмтээх болон амиа хорлох сэдэл 20 дугаар байрт байсан бол 2019 онд 25 дугаар байрт 
  • 1990 онд эмэгтэйчүүдийн депресс 13 дугаар байрт байсан бол 2019 онд 8 дугаарт байрт 
  • 1990 онд эмэгтэйчүүдийн архины хэрэглээ 1990 онд 58 дугаар байрт байсан бол 2019 онд 18 дугаар байрт жагссан байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn