"Сүнсний баяр"-аар хүүхдүүдэд зүй бус үйлдэл гаргасан жүжигчин Б.Амарсайханыг 300 мянган төгрөгөөр торгожээ

9

"Жүжигчин Б.Амарсайхан бага насны хүүхэд зодсон" гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд нэлээд цацагдсан билээ. Тэгвэл Б.Амарсайханд холбогдох хэрэгт цагдаагийн байгууллагаас арга хэмжээ авч, 300 мянган төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.
Сануулахад, Цагдаагийн байгууллагын тусгай дугаарт 2024 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр “Аравдугаар сарын 30-ны өдрийн 20.00 цагийн үед манай найз бусдад зодуулсан байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн. Тодруулбал, Сүнсний баярын үеэр хүүхдүүд хотхоны айлуудаар чихэр цуглуулахаар явахдаа хаалга өшиглөснөөс болж бусдад зодуулсан гэх утгатай дуудлага мэдээлэл ирснийг цагдаагийн байгууллагаас шалгаж, Б.Амарсайханыг Зөрчлийн тухай хуулийн дагуу 300 мянган төгрөгөөр торгожээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn