Ц.Наранзул: Вирусийн тархалт нэмэгдсэн нь сургуулийн хичээл эхэлсэнтэй холбоотой
![](http://nutag.mn/uploads/posts/2025-02/medium/1739526070_c45832edf5b2eaa9919aabdf7f3751d8_x3.jpg)
ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл, менингококкт халдварын зөвлөмж, бусад халдварт өвчин, мpox-сармагчны цэцэг өвчний талаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн Вирус судлалын тасгийн эрхлэгч, доктор Ц.Наранзул “2025 оны 6-р долоо хоногт үүлийн долоо хоногт вирусийн тархалтад тандалт хийхэд 60.9 хувьд зургаан төрлийн эмгэг төрүүлэгч илэрсэн. Вирусийн тархалтыг өмнөх долоо хоногтой харьцуулбал 18.9 хувиар өссөн байна. Вирусийн тархалт нэмэгдсэн нь сургуулийн хичээл эхэлсэнтэй холбоотой гэж үзэж байна. Зургаан төрлийн эмгэг төрүүлэгчээс риновирус, амьсгалын замын синцитиал вирусийн халдвар давамгайлах хандлагатай байна. Риновирус өмнөх долоо хоногоос 14.3 хувиар өссөн байна.
Боко вирус нийт шинжилгээний 8.7 хувьтайбуюу өмнөх долоо хоногоос 4.3 хувиар өсжээ. Томуугийн H1N1 вирус 5.8 хувьтай байна” гэв.