Та цахилгааны төлбөрийн НӨАТ-ын баримтаа авдаг уу?

23

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн Эрчим хүчний зохицуулах хороо хэрэглэгчийн цахилгааны тарифыг бодит өртөгт хүргэж, нэмсэн.
Тэгвэл та цахилгааны төлбөрийн НӨАТ-ын баримтаа авдаг уу? Хэрэв өнөөг хүртэл аваагүй бол УБЦТС ТӨХК-ийн харьяа, өөрийн оршин суудаг дүүргийнхээ хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандаарай. Тодруулбал та өөрийн оршин суудаг дүүргийнхээ хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нүүр номын чаат хэсэгт цахим шуудангаа үлдээхэд л болно.
  • УБЦТС-ын нүүр ном
  • Хан-Уул дүүргийн УБЦТС-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нүүр хуудас   
  • Баянзүрх дүүргийн УБЦТС-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нүүр хуудас   
  • СХД-ийн УБЦТС-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нүүр хуудас   
  • Чингэлтэй дүүргийн УБЦТС-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нүүр хуудас   
Эсвэл НӨАТУС-д бүртгэлтэй, иргэний 8 оронтой кодыг цахилгаан хэрэглэгч апп болон www.my.tog.mn цахим үйлчилгээний ГЭРЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ хэсэгт бүртгүүлнэ.

Бэлэн бусаар төлснөөс хойш 24 цагийн дотор та төлбөрийн баримтаа НӨАТУС-ийн төлбөрийн баримтын жагсаалтаас бүртгэгдсэн эсэхийг шалгах боломжтой.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn