Сонгинохайрхан дүүрэгт барих 712 айлын орон сууцын метр квадратын үнэ 3.2 сая төгрөг байна

12


Сонгинохайрхан дүүргийн VI хорооны 4 га газарт 712 айлын орон сууц барих бөгөөд гүйцэтгэгчийн тендер зарлахаар бэлтгэл хангаж байна. Тус байршилд нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр, нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү болон холбогдох албаныхан ажиллалаа.
Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү “Уг төслийг Сонгинохайрхан дүүргийн VI хорооны 4 га газарт Европын сэргээн босголт хөгжлийн банкны нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлнэ. Нийт 712 айлын орон сууцыг барих гүйцэтгэгчийн тендерийг зарлахаар бэлтгэл хангаж байна. Эхний ээлжид төслийн газар шорооны ажил, бохирын худгийг шийдэх шаардлагатай” гэв.
Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах нэгжийн төслийн зохицуулагч Н.Баяртогтох “Урьдчилсан байдлаар орон сууцны метр квадратын үнийг 3.2 сая төгрөг гэж тогтоосон. Иргэдийн төлбөрийн чадамж болон хөрөнгө оруулалтаас шалтгаалан тухайн үнийг тооцоолсон байгаа. Есөн давхар есөн блокоос бүрдэх энэхүү орон сууцыг барих төсөлд шалгарсан компани түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр ажлыг хэрэгжүүлнэ” хэмээлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn