Хаан Банк: Инновацын төвөөрөө дамжуулан технологийн стартапуудыг дэмжин, хамтран ажиллана

Тогтвортой хөгжил, цахим үйлчилгээгээр тэргүүлэгч Хаан Банк инновацид суурилсан гарааны бизнес, оюутан, залуучуудын хөгжлийг дэмжих зорилгоор банк санхүүгийн салбараас анхлан Инновацын төвөө жилийн өмнө байгуулсан билээ. Тус төвөөрөө дамжуулан их, дээд сургуулиудын оюутнууд, залуу судлаачидтай хамтран ажиллаж, шинэ шинэлэг санааг бодит болгоход дэмжлэг үзүүлэн хамгийн шилдэг инновацыг банкны бүтээгдэхүүн, үйлчилгээнд санал болгох эрхэм зорилготой ажилладаг билээ.