Алтны үнэ $3000 доллар давлаа

Нью-Йоркийн Comex бирж дээр дөрөвдүгээр сард нийлүүлэх алтны фьючерсийн үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрчээ. Гуравдугаар сарын 14-ний шөнө үнэт металлын үнэ унц нь 3001.5 ам.долларт хүрсэн байна.
Баасан гарагийн өдрийн байдлаар алтны үнэ бага зэрэг буурч, нэг унц нь 2,997.9 ам.доллар болжээ. Өмнө нь шинжээчид энэ оны гуравдугаар улиралд алтны үнэ өсөж, 3500 ам.доллар болж магадгүй гэж таамаглаж байсан юм.