Сансарт удаан байснаар хүний биед ямар өөрчлөлтүүд гардаг вэ

26

Сансарт есөн сарын турш гацсан нисгэгчид өчигдөр дэлхийд ирсэн. Тэд найман өдрийн даалгаварт явсан ч хөлгийн доголдлын улмаас ийм удаан сансарт байх болсон нь олны анхаарлыг татсан юм. Тэгвэл сансарт удаан байснаар хүний биед ямар өөрчлөлтүүд гардаг вэ?
Сансарт байх эхэн хугацаанд яг л амралтад байгаа мэт байдаг тухай сансрын нисгэгч Тим Пийк ярьжээ. Түүний хэлснээр зүрх ачаалал бага авч, булчин яснууд ч амардаг гэв. Хэдэн долоо хоногийн турш орноосоо босолгүй амарч байгаатай зүйрлэдэг аж.
Хүний булчин “ажиллуулаагүй бол алдана” гэсэн зарчмаар ажилладаг учраас булчингийн оролцоо шаардагдахгүй байх тусам хүч нь суларна. Хүн ердөө босоод зогсоход л булчингууд таны биеийг тэгш байлгахын тулд идэвхтэй ажилладаг.
Зүрх, цусны судаснууд ч мөн ачаалал бага авснаар суларч эхэлдэг буюу хөгшрөлт хурдан явагдана. Мөн яс сийрэгжиж, хэврэг болдог аж.
Энэ өөрчлөлтүүд дэлхийд буцаж ирэх үед илүү тод мэдрэгддэг. Дэлхийд газардсаныхаа дараа нисгэгчид бусдын туслалцаатай буудаг бол зарим нь дамнуурган дээр ч хэвтэж буй нь харагддаг.
Иймд сансарт нисэх хүмүүсийн бие эрүүл байх ёстой бөгөөд өдөр бүр хоёр цагийн турш гүйх, дугуй жийх гэх мэтээр дасгал хийж булчингаа ажиллуулж байх ёстой гэнэ.
Булчингийн массыг нөхөн сэргээхэд хэдэн сар шаарддаг бол ясны эдийг бүрэн сэргээхэд хоёр жил орчим шаардлагатай аж.
Булчин яснаас гадна хүний биед байдаг ашигтай нянгуудын (микробиом) бүрэлдэхүүн ч өөрчлөгддөг. Мөн биеийн шингэн хуваарилалтад өөрчлөлт ордог.
Дэлхийд татах хүчний улмаас хөл рүү чиглэдэг шингэн сансарт цээж, нүүр рүү шилждэг. Үүний улмаас царай хавагнах, хараа муудах зэрэг шинж тэмдэг илэрдэг юм байна.
Эх сурвалж: ВВС
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn