230 орчим боодол өвс ачсан ачааны машин бүрэн шатжээ

СХД-ийн 32-р хороо "Зам дагуу машин шатаж байна" гэсэн дуудлага өнөөдөр 14:40 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 230 орчим боодол өвс ачсан "Ниссан кондор" маркийн ачааны автомашин бүрэн шатаж байсныг унтраажээ.
Урьдчилсан байдлаар тээврийн хэрэгсэлд цахилгааны масс гарсны улмаас тээвэрлэж явсан өвс шатсан байна. Тухайн хэргийн улмаас хүн бэртэж гэмтээгүй, өөр бусад тээврийн хэрэгсэл шатаагүй байна.