УОК: Хонг Конг-руу тусгай үүргийн нислэг үйлдэхээр шийдвэрлэлээ

345


Улсын Онцгой комиссын даргаас өгсөн чиглэлийн дагуу 2020 оны наймдугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Засаг Захиргааны Онцгой Бүс Хонг Конг руу тусгай үүргийн нислэг үйлдэхээр шийдвэрлэлээ.
Уг нислэгээр Хонг Конг, Тайвань болон Зүүн Өмнөд Азийн орнуудаас нутаг буцах хүсэлт гаргасан 170 орчим иргэнийг эх оронд нь авчрахаар төлөвлөж байна.
УОК-ын зүгээс наймдугаар сард багтаан дахин хоёр удаагийн нислэг хийх боломжийг судалж байгаа бөгөөд ойрын хугацаанд олон нийтэд зарлах болно.
Товлогдоод буй нислэгийн хуваарь:
  • Наймдугаар сарын 20-нд Истанбул-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 21-нд Франкфурт-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 27-нд Сидней-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдэнэ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn