Исландад долоо хоногт 17 МЯНГАН удаа газар хөдөлжээ

304

Исландын Цаг уурын хүрээлэнгийн мэдээллээр, өнгөрсөн долоо хоногт тус улсын Рейкянес хойгт 17 мянган удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Галт уул бүхий хойгт газар хөдлөх нь элбэг тохиодог ч ийм олон удаа газар чичирхийлэх нь ер бусын үзэгдэл гэнэ.
Хамгийн хүчтэй газар хөдлөлт нь 5.6 магнитудад хүрсэн ба өнгөрсөн хоёрдугаар сарын 24-ний өглөө бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн үеэр нүүргэлсэн их чимээ гарсан бөгөөд Исландын хүн амын гурваны хоёр нь амьдардаг Рейкянес хот болох ойр орчмын суурин газрын оршин суугчдыг сандаргажээ. Хоёрдугаар сарын 27 болон гуравдугаар сарын 1-ний өдөр мөн 5-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Байгалийн гамшгийн улмаас Зарим газарт авто замд хагарал үүсэж, уулархаг газар чулуу нурах зэрэг бага хэмжээний хохирол учирсан байна.
Исланд нь тектоник хавтангийн хуваагдал дээр байрладаг бөгөөд энэ нь Умард Америк, Евразийг аажмаар холдуулж байгаа гэнэ. Хэд хэдэн галт уул бүхий энэ бүсэд чичирхийллийн улмаас галт уул дэлбэрэх нь гарцаагүй гэж судлаачид үзэж байна.
Лхагва гарагийн үдээс хойш Кейлир галт уулаас 32.1 км зайд газар хөдөлсөн тул эрх баригчид замын хөдөлгөөнийг түр хаажээ. Исландын Цаг уурын хүрээлэн өөрийн цахим хуудсандаа галт уулын ойролцоо газар хөдөлсний дараа галт уул дэлбэр байсан тухай сэрэмжлүүлэн бичсэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn