Я.Содбаатар:Халдварын голомтод ажиллаж байгаа алба хаагчдын ар гэрт мөнгөн тусламж үзүүлнэ

465

Коронавирусийн нөхцөл байдлын энэ үед УОК болон Шуурхай штаб хэрхэн ажиллаж байгаа талаар Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараас дараах тодруулгыг хийлээ.
Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжснээс хойш өнөөдрийн байдлаар нийт хэчнээн иргэнээ татан авсан бэ?
Ковид 19 цартахлын улмаас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжиж, хилээр зөрчих хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан Засгийн газар УОК-ийн шийдвэрээр гадаадад гацсан иргэдээ татан авах үйл ажиллагааг шат дараатайгаар тасралтгүй зохион байгуулж байна. 2020 оны нэгдүгээр сараас эхэлж Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдалд хэсэгчлэн шилжсэнтэй холбогдуулан 80 мянган Монгол Улсын иргэн эх орондоо хүрэлцэн ирсэн байна.
Монгол Улс коронавирусийн эсрэг вакцин авна гэж ярьж байгаа. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ? Монгол Улс вакцин авахаар идэвхтэй ажиллаж байгаа. ДЭМБ-аас коронавирусийн эсрэг вакциныг хангах зорилгоор ковикс гэх мехназимыг зохион байгуулсан. Үүнд өнөөдрийн байдлаар 172 улс орон нэгдсэн. Монгол Улс эхний ээлжинд нэгдэн орсон.
Гаднаас ирж байгаа иргэдийн талаарх мэдээ мэдээлэл их хаалттай байгаа нь хардлага төрүүлээд байна. Нөгөөтэйгүүр ирж байгаа иргэд ч өөрсдийнхөө талаарх мэдээллийг олж авч чадахгүй байна гэсэн гомдол гарч байна?
Би ажлаа авсны дараа холбогдох удирдлагуудад үүрэг даалгавар өгсөн. Гаднаас ирж байгаа иргэд аль онгоцонд суух уу, нэрс нь орсон эсэхийг үзэх зэргээр бүх юмыг нь нээлттэй болгохыг үүрэг өгсөн байгаа.
Тусгаарлах байртай холбоотой иргэдийн гомдол санал их байна?
Ийм гомдол ирж байна. Иргэдээс ирж байгаа гомдол санал болон сошиал сүлжээнд гарч байгаа мэдээллүүдийг анхааралтай авч ажиглаж байгаа. УОК-ийн даргын хувьд энэ цартахлын үед ирсэн хандивын мөнгө, зээл тусламжийг ил тод болго гэсэн. Бүх зүйл ил тодорхой байгаа. Нэг ширхэг маск ч хаанаас авсан нь үнэ тодорхой бий.
Харин ард иргэдээс ирж байгаа бүх өргөдөл гомдлыг программд оруулдаг болсон. Тиймээс өргөдөл гомдол замын дундаас алга болно гэсэн ойлголт байхгүй. ДЭМБ-тай хамтраад Монгол Улсын хэмжээн дэхь бэлэн байдлын нөөцийн программыг хийлгэж байна. Иргэд зориулсан апплейкшныг ирэх долоо хоногт ашиглалтад оруулна.
УОК болон Шуурхай штабын удирдлагуудыг АТГ-аас шалгаж байгаа гэсэн мэдээлэл бий. Энэ үнэн үү?
Манай Шуурхай штабын удирдлагууд өөрсдөө хүсэлт гаргаад “Бид нар авлига хээл хахууль авсан зүйл байхгүй” хэмээн өөрсдийгөө шалгуулж байгаа юм билээ. Тийм учраас одоогийн байдлаар ямар нэгэн ноцтой зүйл илрээгүй байна. Ер нь ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө явж байгаа энэ зүйлд ямар нэгэн авлига хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудалд зөрчил байлгүйн төлөө хяналт тавьж ажиллаж байна. Харин өдөр шөнөгүй зүтгэж байгаа төрийн алба хаагчиддаа монгол төр талархал илэрхийлэх учиртай.
УОК-иос халдварын нөхцөл байдалд ажиллаж байгаа төрийн алба хаагчдыг хэрхэн анхаарч байгаа вэ?
Яг халдварын голомт нөхцөлд ажиллаж байгаа төрийн байгууллагуудын алба хаагчдаа анхаарч, урамшуулах чиглэлийн ажлууд хийгдэж байна. Нийтдээ 1000 гаруй байрыг хөнгөлттэй хэлбэрээр олгож байгаа. Одоо бол 850 орон сууцны асуудал шийдвэрлэгдсэн. Ар гэрт нь мөнгөн тусламж үзүүлэх асуудлаар энэ удаагийн төсвийн тодотголд мөнгө нь суусан. Гишүүд үүнийг сайн дэмжихийг хүсье.
Халдварыг дотооддоо алдаагүй учир худалдаа үйлчилгээний байгууллагуудыг хэвийн ажиллуулах нөхцөл боломж байхгүй юу?
Дотооддоо халдвар алдаагүй учир худалдаа үйлчилгээний байгууллагыг хэвийн горим руу шилжүүлэх арга хэмжээг шат дараалалтай авч байна. Өнөөдрийн байдлаар соёл урлагийн арга хэмжээнүүд нээгдээгүй байна. Гэхдээ кинотеатрууд ажиллаж байна.
Эх сурвалж: asu.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn