Э.Батшугар НИТХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байна
Энэ удаагийн Орон нутгийн сонгуульд сонгогчид мэдлэг боловсрол өндөр, чадварлаг боловсон хүчин, шинэ залуу үеийн төлөөллүүдийг илүүд үзэж байгаа гэх судалгаа байгаа аж. Энэ ч утгаараа энэ удаагийн Орон нутгийн сонгуульд МАХН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа Э.Батшугарыг рейтинг өндөр байгаа гэж хүмүүс ярьж байгаа юм.Эерэг гэхээсээ илүү Э.Батшугарыг харлуулах гэсэн сөрөг мэдээллүүд хаа нэгтэй харагддаг ч үнэн хэрэгтээ яг хэн бэ, хаана сургууль төгссөн, хэрхэн хүмүүжсэн зэрэг хувь хүнийг нь мэдэх хүн ховор.
Түүний хувьд гадаадад боловсрол эзэмшиж, АНУ-ын Бентлигийн их сургуульд хуулийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан өндөр боловсролтой нэгэн.
Тэрбээр Олон улсын зах зээлд санхүүгийн чиглэлээр амжилттай суралцаж 2011 онд Монголдоо ирж, тухайн үед намын нэрээ сэргээж аваад байсан МАХН-д элсэн орж байжээ.
Э.Батшугарыг улс төрийн хүрээнийхэн болон, учир мэдэх хүмүүс өндөр боловсролтой, ард түмний төлөөлөл болж чадахуйц боловсон хүчин гэх юм билээ.
Нээрээ ч аавынхаа мэргэжил боловсрол, туршлагыг өвлөн авахаас илүүтэй мэргэжлийн улс төрч байх сайн талтай ч байхыг үгүйсгэхгүй.
Учир нь тэрбээр зарим улс төрч, томчуудын хүүхдүүдийг бодвол архи тамхи, шоу цэнгээн, хүүхэн шуухан зэрэг буруу хандлагын хэл аманд бага өртдөг. Харин эсэргээгээ сургуулиа төгсөж ирмэгц ажил амьдрал, кареьрдаа анхаарч, хийж буй ажилдаа эзэн байж, хариуцлагтай ажиллаж ирсэн гэдэг юм билээ.
"Түмний итгэл даана гэдэг тунчиг том хүндлэл.
Чухам Э.Батшугарыг энэ л хүндлэлийг дааж элгэн түмэндээ сурч мэдсэн боловсрол, туршлага, амласан амлалтаа биелүүлж чадахуйц эрхэм хэмээн үнэлдэг байна.