Э. Батшугар нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа

402

 

НИТХ-ын 2020 оны сонгуулийн 13-р тойрог, Сонгинохайрхан дүүрэгт МАХН-аас нэр дэвшигч Э.Батшугар нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч сонгуулийн сурталчилгаагаа эхлүүллээ.

 "МАХН-д Өгнө” уриатай МАХН-ын сонгуулийн нээлтийн үйл ажиллагаанд намын нийт удирдах албан тушаалтнууд оролцож нэр дэвшигч Э.Батшугарт амжилт хүссэн юм. Энэ үеэр МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян үг хэллээ.

Тэрээр "Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд ирээдүйн дөрвөн жилийн хугацаанд нийслэлчүүдийн ахуй амьдралыг тодорхойлох чухал сонгуулийн үйл ажиллагаа эхэлж байна. Мөн энэ удаагийн сонгуульд "МАХН-д ӨГНӨ” уриан дор нэгдэж байгаа манай намын 100 жилийн ой тохиож байна. Одоогоос 100 жилийн өмнө Монголчууд өөрсдөө засгийн эрхийг барих ардчилсан улсыг МАН Монголын ард түмэнд өгсөн байдаг. Нийслэлчүүд бүгд нэг л зүйлийг хамгийн их хүсч байгаа. Тэр нь иргэдийг орон сууцжуулах явдал. Энэ тухай манай нам хоёрдугаар их чуулганаараа мөрийн хөтөлбөртөө тусгаж өгсөн. Тийм учраас энэ удаагийн сонгуульд "Өрх бүрт орон сууц” үндэсний хөтөлбөрөө хэрэгжүүлнэ хэмээн тусгасан байгаа.

Энэхүү санаачлагыг УИХ-д суугаа МАХН-ын гишүүн С.Ганбаатар хуулийн төслийг өргөн барихад бэлэн болсон. Үүнийг хэрэгжүүлэхэд орон нутгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Тийм ч учраас өөрсдийн санасан хийж хэрэгжүүлэх гэсэн бүх зүйлсээ биелүүлэхэд идэвхтэй оролцохыг хүсье” хэмээв.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn