Товчооны гадна ажиллаж, амьдардаг иргэдээс шинжилгээний хариу шаардахгүй нэвтрүүлнэ

415


Бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг өнөөдрөөс нэг шат бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжүүлсэн. Ингэснээр үйл ажиллагаа нь хязгаарлагдсан 18 байгууллагаас бусад нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой болсон юм.  Гэхдээ Улаанбаатараас гарах хөдөлгөөн хаалттай хэвээр. Зөвхөн хүндэтгэх шалтгаантай иргэд нэвтэрч байгаа юм. 
Харин товчоодын гадна байршилд ажиллаж, амьдардаг нийслэлийн иргэд ажлын үнэмлэх, оршин суугаа хаягаа нотлох баримтаа үзүүлээд орж, гарах боломжтой аж. Тодруулбал, БЗД-ийн 20 дугаар хороо, СХД-ийн 21, 32, ХУД-ийн 13, 14 дүгээр хорооны иргэдээс PCR шинжилгээний хариу шаардахгүй, оршин суугаа хаягтай иргэний үнэмлэх, ААН-ын гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар баталгаажсан хуулбар, ажлын үнэмлэх, бусад шаардлагатай бичиг баримтуудаа үзүүлээд товчоогоор орж гарах аж. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn