ЭМЯ-аас Сонгинохайрхан дүүрэгт PCR шинжилгээний лабораторийг шинээр байгууллаа
СХД-т лаборатори байгуулагдсанаар шинжилгээ өгөх шаардлагатай иргэд цаг алдалгүй оршин суугаа газраа шинжилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлж байна. Цаашид дүүрэг болгон өөрсдөө тандалтаа хийдэг, өөрсдийн гэсэн лабораторитой болж байна.
СХД-ийн ЭМТ-ийн дарга н.Өнөрсайхан хэлэхдээ :СХД-ийн эрүүл мэндийн төв нь хоёр салбар амбулаторитой. Бид тус дүүргийн 330 мянган иргэнд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлж байна. Молекул биологийн лабораторийг байгуулах бэлтгэл ажлын хүрээнд тоног төхөөрөмжөө суурьлуулан, хүний нөөцийн бэлтгэлээ хангалаа. Тусламж үйлчилгээг хүртээмжтэй байлгахын тулд 24 цагаар шинжилгээ авах юм. Хэрэв өдөрт 6 хүний бүрэлдэхүүнтэй 8 цагаар ажиллавал 400 хүнээс шинжилгээ авна. Харин хүний нөөцөө нэмэгдүүлэн 24 цагаар ажиллавал хоногтоо 1200 хүнээс шинжилгээ авах боломжтой. Тус лаборатори нь зөвхөн Коронавиурсийн үед гэлтгүй цаашдаа СХД-ийн 330 мянган хүн амд нарийн мэргэжлийн эс тоолох, хавдрын эс тоолох, элэгний B,C вирус тоолох боломжтой лаборатори байгуулагдаж байна.