Үхрийн цул махны үнэ 251 төгрөгөөр өсчээ
Цар тахлын нөлөөгөөр зах зээл дээрх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсөх төлөвтэй байгаа билээ. Тиймээс нийслэлд үйл ажиллагаа явуулж буй зах, худалдааны төвүүдээс мах болон хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн талаар сурвалжиллаа. Тодруулбал үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 11500 төгрөг, харин “Их наяд” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 15500 төгрөг байна.
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх долоо хоногоос 27 нэрийн барааны үнэ тогтвортой, 1 нэрийн барааны үнэ буурсан, 8 нэрийн барааны үнэ өсчээ. Үүнд : Тухайлбал, Хүчит шонхор захад хонины цул мах 7300-7800, ястай нь 7000-7500, үхрийн цул мах 11000-12500, ястай нь 8500-10500, адууны мах 8000-8500, ямааны мах 7000 төгрөгийн үнэтэй байв.
Махны дундаж үнэ
2021 оны 3 дугаар сарын V долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 11414 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 13208 төгрөгийн үнэ ханштай байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 225 төгрөгөөр (1.7%), үхрийн цул махны үнэ 251 (1.7%) төгрөгөөр тус тус өссөн байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 11500 төгрөг, харин “Их наяд” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 15500 төгрөг байгаа бол хонины ястай мах “Хүчит шонхор” захад хамгийн хямд буюу 9500 төгрөгөөр, харин “Их наяд” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 13800 төгрөгөөр худалдаалж байна.
Байгууллага | Хонины мах, ястай | Хонины мах, цул | Үхрийн мах, ястай | Үхрийн мах, цул |
Барс худалдааны төв | 11,500 | 12,000 | 14,000 | |
Баянзүрх зах | 10,500 | 12,000 | 13,000 | 14,800 |
Бөмбөгөр худалдааны төв | 11,000 | 12,000 | 13,500 | 15,000 |
Макс супер маркет | 9,300 | 11,500 | 14,800 | |
Меркури зах | 13,500 | 14,500 | 15,500 | |
Номин супер маркет | 12,499 | 13,999 | 15,999 | |
Таван эрдэнэ зах | 12,500 | 14,000 | 16,000 | |
Хар хорин зах | 9,800 | 11,000 | 11,500 | 13,500 |
Хүчит шонхор зах | 9,500 | 10,000 | 12,000 | 13,000 |
Гурилын үнэ
2021 оны гуравдугаар сарын V долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1500-1800 төгрөг, I зэргийнх 1300-1600 төгрөг, II зэргийнх 969-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1500-1600 төгрөг, I зэргийн гурил 1300-1400 төгрөгөөр тус тус зарагдаж байна.
Байгууллага | Алтан тариа савласан, дээдийн дээд | Алтан тариа савласан, дээд | Алтан тариа савласан, 1-р зэрэг |
Барс худалдааны төв | 2,200 | 1,500 | 1,300 |
Баянзүрх зах | 2,200 | 1,600 | 1,350 |
Бөмбөгөр худалдааны төв | 2,200 | 1,600 | 1,400 |
Макс супер маркет | 2,270 | 1,660 | 1,480 |
Меркури зах | 2,400 | 1,800 | 1,600 |
Номин супер маркет | 2,199 | 1,619 | 1,439 |
Оргил супер маркет | 2,200 | 1,570 | 1,320 |
Сансар супер маркет | 2,200 | 1,620 | 1,440 |
Таван эрдэнэ зах | 2,200 | 1,600 | 1,400 |
Хар хорин зах | 2,200 | 1,600 | 1,400 |
Хүчит шонхор зах | 2,200 | 1,600 | 1,400 |
Талх
“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1199-1320 төгрөгийн үнэтэй байна. “Номин” супермаркетад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1199 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1320 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
Монгол төмс хүнсний зах, дэлгүүрт 800-1300 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор зах”, “Хар хорин зах”-д хамгийн хямд буюу 800 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 1300 төгрөгөөр “Таван эрдэнэ зах” худалдаалж байна. Монгол луувангийн дундаж үнэ 2021-03-03 өдөр 1,582 төгрөг байсан ба түүнээс хойш 2021-03-31 өдрийг хүртэл тогтмол 1,573 төгрөгийн дундаж үнэтэй байв.
Байгууллага | Монгол төмс | Монгол лууван | Байцаа |
Барс худалдааны төв | 900 | 1,500 | 2,000 |
Баянзүрх зах | 1,000 | 1,500 | 2,500 |
Бөмбөгөр худалдааны төв | 1,000 | 1,500 | 1,800 |
Макс супер маркет | 1,090 | 1,600 | |
Меркури зах | 1,000 | 2,000 | 2,500 |
Номин супер маркет | 899 | 1,399 | 1,499 |
Оргил супер маркет | 1,000 | 1,500 | 1,500 |
Сансар супер маркет | 1,000 | 1,500 | 1,880 |
Таван эрдэнэ зах | 1,300 | 1,800 | 2,500 |
Хар хорин зах | 800 | 1,500 | 2,200 |
Хүчит шонхор зах | 800 | 1,500 | 1,800 |
Цагаан будаа
Цагаан будаа хүнсний зах, дэлгүүрт 3500-4050 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор зах”, “Бөмбөгөр худалдааны төв”, “Барс худалдааны төв”, “Таван эрдэнэ зах”, “Хар хорин зах”, “Баянзүрх зах”-д хамгийн хямд буюу 3500 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 4050 төгрөгөөр “Макс супер маркет” худалдаалж байна. Шар будааны дундаж үнэ 2021-03-10 өдөр 2,583 төгрөг байсан ба түүнээс хойш 2021-03-31 өдрийг хүртэл тогтмол 2,433 төгрөгийн дундаж үнэтэй байв.
Байгууллага | Цагаан будаа | Шар будаа |
Барс худалдааны төв | 3,500 | 2,200 |
Баянзүрх зах | 3,500 | 2,500 |
Бөмбөгөр худалдааны төв | 3,500 | 2,200 |
Макс супер маркет | 4,050 | |
Номин супер маркет | 3,920 | |
Сансар супер маркет | 4,010 | |
Таван эрдэнэ зах | 3,500 | 3,000 |
Хар хорин зах | 3,500 | 2,500 |
Хүчит шонхор зах | 3,500 | 2,200 |