Санхүүгийн боловсролыг энгийнээр хүргэдэг Finedu.mn сайтаар “аялсан” минь

370

Санхүү, эдийн засгийн тухай мэдээ мэдээллийг зорьж сонирхох нь битгий хэл нэр, томьёог нь ч ойлгодоггүй над шиг хүмүүс олон гэдэгт эргэлзэхгүй байна. “Hi, bye”-тайгаа гэдэг шиг осолдохгүй “орлого, зарлага”-ын ойлголттой хүмүүст санхүүгийн мэдлэгийг энгийнээр тайлбарласан finedu.mn цахим сайт нээгдсэнд олзуурхаж, сонирхож үзлээ. 
Санхүүгийн боловсролыг энгийнээр хүргэдэг Finedu.mn сайтаар “аялсан” минь
Найман настнаас эхлээд наян настан ч уншаад ойлгохоор тайлбарлаж бичсэн болохоор санхүүгийн тухай мэдээллийг сонирхолтой байдлаар авах юм байна. Ямартай ч finedu.mn сайтын үндсэн булангуудыг сонирхож, эдийн засаг, санхүүгийн талаар ямар мэдээлэл, мэдлэг авах боломжтойг судалснаа хүргэж байна.
Санхүүгийн боловсролыг энгийнээр хүргэдэг Finedu.mn сайтаар “аялсан” минь
“ЭМБОПС” буюу үндсэн зургаан булан
Finedu.mn үндсэн зургаан булантай. Үүнийг нь би “ЭМБОПС” гээд нэрлэчихлээ. Сайтын зургаан буланг доор тус бүрд нь тайлбарлая. Жишээ бүхий нийтлэл, инфографик, видео, зөвлөгөө гээд мультимедиагаар контентуудаа баяжуулсан болохоор “гунигтай” урт текст уншиж, нойроо хүргэхээс хавь илүү юм гээч.  
1. О буюу Онолын нүдээр
Энэ буланд санхүү, эдийн засгийн онолын ойлголт, тодорхойлолтын тухай нийтлэлүүд багтсан байна.
Санхүүгийн боловсролыг энгийнээр хүргэдэг Finedu.mn сайтаар “аялсан” минь
Жишээлбэл, Тэтгэврийн сан гэж юу болох тухай, Арбитраж гэж юу вэ, Форвард хэлцэл, Олон улсын санхүүгийн захын тухай мэдлэгийг товч бөгөөд тодорхой тайлбарлан бичжээ. Бидний хамгийн ихээр сонирхдог тэтгэврийн санг улсын болон хувийн тэтгэврийн сан гэж ангилдаг аж. Улсын тэтгэврийн сан гэдэг нь хуваарилалтын систем бүхий, иргэдийн амьжиргааны баталгаат түвшин алдагдах эрсдэлийг улсаас тэтгэвэр тэтгэмж олгох замаар нөхөх зорилготой санг хэлдэг байна. Харин хувийн тэтгэврийн сан гэдэг нь хуримтлалын систем бүхий, тэтгэвэрт гарсан хойноо улсын тэтгэврийн сангаас гадна нэмэлт тэтгэвэр авах бололцоог олгодог гэнэ. 
2. Э буюу Энгийн нүдээр
Санхүү, эдийн засгийн онолын ойлголт, тодорхойлолтыг энгийнээр тайлбарласан контентууд энд бий. Тус булан дотроо:
Санхүү, эдийн засаг
Мөнгө, хөрөнгө оруулалт
Эрсдэл, аюулгүй байдал
Бусад гэсэн дөрвөн ангилалтай. 
Эндээс надад Монголын эдийн засгийг зүйр цэцэн үгээр илэрхийлсэн нийтлэл их сонирхолтой санагдлаа. Тухайлбал, инфляцыг ингэж зүйрлэжээ. “Муу нэрийг хусавч арилдаггүй сайн нэрийг хүсэвч олдоггүй” гэдэг шиг 1990 он гарснаар инфляц 324 хувьд хүрч байсан удаа бий. Түүнээс хойш чөлөөт зах зээлийн системд шилжсэн улсад инфляц гэж ийм хортой зүйл байдаг гэдгийг ард иргэд маань яс махандаа шингэтэл ойлгож авав. Хэдийгээр сайн, муугаар дуудуулж ирсэн ч сүүлийн 9 жилд (2018 оны байдлаар) дунджаар 8.5 хувьтай буюу 1 оронтой тоонд байна. Ирэх 2 жилд төсвийн тэлэх бодлого хэрэгжихээр байгаа нь инфляц 2 оронтой тоон руу орох эрсдэлийг бий болгож байгаа юм.
Мөнгө, хөрөнгө оруулалт хэсэгт “Хадгаламж ийнхүү буурсан үед хамгийн өгөөжтэй санхүүгийн бүтээгдэхүүнийг судлаарай” нийтлэлд хүүний тухай, ханшийн уналтаас олох боломжтой ашгийн тухай тусгасан байхад Эрсдэл, аюулгүй байдлын хэсэгт “Гадаадын вэб сайт дээр интернэт төлбөр тооцоо хийхдээ анхаарах зүйлс”-ийн тухай зөвлөгөөг хүргэжээ.
3. Б буюу Бизнесийн нүдээр
Олон улсын зах зээл, эдийн засгийн судалгаа, таамаглалыг энэ булангаас унших боломжтой.
Санхүүгийн боловсролыг энгийнээр хүргэдэг Finedu.mn сайтаар “аялсан” минь
Гадаад орчин ямар байна вэ?
Дотоод орчин ямар байна вэ?
Эдийн засаг цаашид яах вэ? гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэх энэ буланд дэлхийн болон Монголын эдийн засагтай холбоотой сонирхолтой кэйсүүдийг сонгож авчээ.
4. М буюу Миний нүдээр
Энд хувийн санхүүгийн зөвлөгч бий. Энэ хэсэг миний бодлоор хүмүүсийн амьдралд хамгийн ойр тусахаар санагдсан шүү.
Санхүүгийн боловсролыг энгийнээр хүргэдэг Finedu.mn сайтаар “аялсан” минь
Хувийн санхүү
Өрхийн санхүү
Зөвлөгөө мэдээлэл гэсэн гурван хэсгээс бүрдэнэ.
Хямралын үед хэрхэн хямрахгүй байх вэ?, Байр авах уу, түрээслэх үү?, Сэтгэл хөдлөлөөр худалдан авалт хийхгүй байх зөвлөгөө гэх мэт сонирхолтой нийтлэл олон бий. Лизингээр машин авахаар төлөвлөж, ипотект хамрагдаж байр авах тухай яриа Монголын эгэл жирийн залуу гэр бүл болгонд л тохиолддог. Харин энэ тухай өгүүлсэн “Дундаж Монгол иргэн хэрхэн амьдардаг вэ. Та хаана нь байна вэ?” нийтлэлийг маш ойлгомжтой хэрнээ сонирхолтой жишээ татсан нь хүмүүсийн амьдралтай харьцуулан бодож, санаа сэдэл авахуйц байлаа. 
Мөн хүүхдэдээ багаас нь санхүүгийн боловсрол хэрхэн олгох тухай нийтлэл, видео контент оруулсан нь хэн бүхний уншиж судлах, зорьж үзэх зөвлөгөө мэдээлэл байв.  
5. П буюу Подкаст
Санхүүгийн боловсролыг таны сонорт хүргэх тул замын түгжрэл, гадуур явах зуураа эсвэл гэрээ цэвэрлэх үедээ цагаа ашиглан сонсоход тохиромжтой. 
Санхүүгийн боловсролыг энгийнээр хүргэдэг Finedu.mn сайтаар “аялсан” минь
Подкастын сэдвүүдийг харахад миний ойлгодоггүй Дебит карт, Кредит картын тухай, тэдгээрийн ялгаа болон Ипотекийн зээлийн хүрэлцээ, Орон сууцны зах зээлийн сонин хачинг 3-7 минутад багтааж ярьсан нь анхаарал сарниулж, залхаахгүй баймаар санагдсан шүү.
6. С буюу Санхүүгийн толь
Санхүү, эдийн засгийн мэргэжлийн гадаад үг хэллэгийн тайлбар толь учраас мэдэхгүй үгсээ эндээс харж болох юм. 
Санхүүгийн боловсролыг энгийнээр хүргэдэг Finedu.mn сайтаар “аялсан” минь
Ухаад байвал англи хэлний хэдэн шинэ үг ч сурахаар юм билээ. Normal yield curve-Жилийн хүүгийн хэвийн муруй, Operating flows-Үйл ажиллагааны мөнгөн урсгал, Hedging-Эрсдэлээс хамгаалах гэх зэрэг санхүү, эдийн засгийн ярвигтай үг, хэллэгийг эндээс тольдож харах боломж бий.
Finedu.mn сайтын мэдээ, нийтлэлүүд мэдээллийн сайтууд шиг өдөр тутам, цаг тутам мэдээллээр баяждаггүй юм билээ. Гэхдээ амьдралынхаа турш санхүүгийн боловсролдоо хөрөнгө оруулах хэмжээний дагаж, мөрдмөөр зөвлөгөө мэдээлэлтэй байгаа нь таалагдлаа. Сайттай танилцаж, мэдээ мэдээлэл авах зуураа  “Хямралын үед хэрхэн хямрахгүй байх вэ?” зөвлөгөөг амьдралын хэв маягтаа хэвшүүлж, мөрдмөөр санагдсан тул бага багаар хэрэгжүүлэхээр шийдээд байна. Мөн та Finedu.mnфэйсбүүк пэйж хуудсыг дагавал шинээр орж буй мэдээ, мэдээллүүдийг цаг алдалгүй, хялбархан хүлээн авах боломжтой болох юм байна лээ шүү.
Нийтлэлч: Э.Намуун /Ub.life/
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn