Томоохон голууд үерийн түвшинг 25-70 см-ээр даван үерлэж байна

439
Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас усжих Дэлгэр мөрөнСэлэнгэ, Гуна, Үүр зэрэг томоохон гол мөрнүүдийн усны түвшин өмнөх өдрөөс 5–15 см-ээр нэмэгдсэн байна. Дэлгэрмөрөн, Гуна голууд үерийн түвшинг 25-70 см-ээр даван хүчтэй үерлэж байна. Сэлэнгэ, Үүр, Идэр голуудын усны түвшин олон жилийн дунджаас 40 –130  см-ээр ахиу байна. Иймээс иргэд гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж тоглуулахгүй байх, тэдэнд тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байна.  Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn