Амрагч Covid-19-өөр өвдвөл зардлыг тухайн амралтын газар даана

421


Халдварын тархалтыг хумих хүрээнд амралтын газар, саун, бассейн, фитнес, бялдаржуулах төвийн үйл ажиллагааг 17 хоног хязгаарласан билээ. Тэгвэл эдгээр аж ахуй нэгжүүд “Хариуцлагын гэрээ”-г нийслэлийн албаныхантай байгуулснаар эрсдэлийг үүрч, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Нийт 400 гаруй амралтын газар, саун, бассейн, фитнес, бялдаржуулах төвтэй гэрээ байгуулж, үйл ажиллагааг нээнэ гэдгээ Нийслэлийн Засаг дарга мэдэгдсэн.
АМРАГЧ COVID-19-ӨӨР ӨВДВӨЛ ЗАРДЛЫГ ТУХАЙН ААН ХАРИУЦНА
Нийслэлийн аялал жуулчлалын газрын мэдээлснээр одоогийн байдлаар үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй 75 амралтын газар, жуулчны баазтай “Хариуцлагын гэрээ”-г байгуулжээ. Хариуцлагын гэрээнд тусгасны дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, тус гэрээг зөрчсөний улмаас Covid-19-өөр өвдсөн тохиолдолд зардлыг тухайн аж ахуй нэгж, байгууллага хариуцна хэмээн онцолсон байна.
Шаардлагын дагуу хариуцлагын гэрээ хийн, үйл ажиллагаагаа явуулж эхлэсэн амралтын газрууд 2020 оны эхнээс эхлэн Covid-19 цар тахлын хүнд үед архи, согтууруулах ундаа зарахгүй, үйлчлэхгүй журам гарган мөрдөж байгаагаа энэ онд үргэлжлүүлэн мөрдөх болохыг мэдэгджээ.
Тодруулбал,  "Уу булан”, “Мөнхтэнгэр-2” жуулчны бааз зэрэг амралтын газар Улсын баяр наадмын өдрүүдийг тохиолдуулан согтууруулах ундаагаар үйлчлэхгүйгээр амрагчдадаа хүлээн авахаар шийджээ. Тэд "Хэрэв та баяр наадам гэж архи уухаар бодож байгаа бол манайхыг бүү зориорой" хэмээн цахим хуудсаараа мэдэгдсэн байна.
Амралтын газраар үйлчлүүлэх иргэд Улсын онцгой комиссын Covid-19 үеийн дүрэм журам, баазын дотоод журмыг мөрдлөг болгон, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмээ барьж, иргэний үнэмлэх болон вакцины бүрэн тунгаа хийлгээд 14 хоносон болохоо батлах гэрчилгээгээ авчрах шаардлагыг тавьж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn