Сонгинохайрхан дүүргийн авто замуудад нэмэлт гэрэлтүүлэг суурилуулжээ

288
Сонгинохайрхан нутаг дэвсгэрт авто замын нэмэлт гэрэлтүүлэг хийх ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар 21 дүгээр хорооллын авто замын уулзвараас Толгойтын хуучин эцэс, Баянхошуу, Ханын материалын авто замын уулзвараас Баянхошууны Хөтөл хүртэлх авто замын нэмэлт гэрэлтүүлгийг суурилуулж дуусжээ.
Ингэснээр дүүргийн хэмжээнд гэрэлтүүлэг нэмэгдэж нийт иргэдийг аюулгүй орчинд аж төрөх нөхцөлөөр хангаж байгаа аж.
Энэ жил 6,800 гэрлийг гэр хорооллын гудамжуудад суурилуулж байгаа бөгөөд ажлын явц 50 гаруй хувьтай үргэлжилж байгаа тухай тус дүүргээс мэдээлэл өглөө.
  • 21-р хорооллын авто замын уулзвараас Толгойтын хуучин эцэс
  • Геологийн төв лабораторийн уулзвараас 21-р хорооллын уулзвар хүртэл
  • Баянхошуу, Ханын материалын авто замын уулзвараас Баянхошууны Хөтөл хүртэлх
  • 14-р хорооны Залуус гудамж, 15-р хорооны Барилгачин гудамж
  • 17-р хорооны 33-р байрны ар талын гүүрнээс Энхтайваны өргөн чөлөөний авто зам хүртэл нийт 621 гэрэлтүүлгийн шон суурилуулахаар төлөвлөжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn