УИХ-н НӨХӨН сонгуульд өрсөлдөх ГОЛ нэр дэвшигчид

405

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт ирэх аравдугаар сарын 10-нд нөхөн сонгууль болно. Энэ удаагийн нөхөн сонгуульд
 нийт есөн нам, нэг эвсэл оролцохоор СЕХ-нд бүртгүүлж, батламжаа авсан. Хуулийн дагуу улс төрийн намууд өчигдөр нэр дэвшигчдээ тодруулж дууслаа. 
Эрх баригч МАН-ын Бага хурлаас УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт Э.Батшугарыг,  18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт тус аймгийн засаг дарга Ц.Идэрбатыг нэр дэвшүүлэхээр болжээ. 
МАН-ын тухайд  нөхөн сонгуульд нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн нийт 7 хүний дунд социологийн судалгаа явуулж, хамгийн өндөр рейтингтэй нэр дэвшигчдээ тодруулж, Бага хурлаараа эцэслэв. 
УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших магадлалтай улс төрчдийн дунд хийсэн судалгаагаар Э.Батшугар өндөр дүн үзүүлжээ.
Харин С.Эрдэнэ даргатай АН-аас УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт УИХ-ын гишүүн асан, “Монроуд”ын эзэн Б.Гарамгайбаатар нарыг нэр дэвшүүлэхээр болсон юм. Сөрөг хүчний хувьд хоёр дарга, хоёр тамгатай дотооддоо зөрчилтэй хэвээр байгаа. Хэзээнээсээ бүлэг фракцын зодоонтой явж ирсэн АН залуустаа боломж олгодоггүй гэдгээ нөхөн сонгуулийн нэр дэвшүүлэлтээр мөн нотолж байна.  
 
Хөдөлмөрийн үндэсний намаас УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт Удирдах зөвлөлийн дарга Б.Найдлааг нэр дэвшүүлж, Хэнтий аймаг буюу 18 дугаар тойргийн сонгуульд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн юм. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn