С.ЖАВХЛАН : СХД-ийн нөхөн сонгуульд НЭР ДЭВШИХГҮЙ, уран бүтээлээ хийнэ

213

Өнөөдөр УИХ-ын гишүүн асан С.Жавхлан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрээр Сонгинохайрхан дүүргээс УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Түүнд соёлын биет бус өвийг дэмжин ажиллах талаар хамтран ажиллах санал их ирж байгаа гэнэ. 
Тэрээр энэ удаагийн мэдэгдлээрээ Ардчилсан намаас гарч буйгаа албан ёсоор мэдэгдэж, цаашид уран бүтээлээ туурвихаар болсон гэлээ. Ирэх долоо хоногт Дундговь аймгийн дууны зураг авалтанд явахаар төлөвлөж байгаагаа хэллээ.
Би ямар нэгэн байдлаар гомдож, туниагүй. Хэрэв гомдсон бол шууд л хэлдэг зантай хүн. Тиймээс АН-ын залуучууд, ах нартаа хамгийн сайн сайхныг хүсэн ерөөё. Хэрэв надаас асуух зүйл гарвал холбогдож байгаарай гэж хэлье гэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn