“Grand tour” аялал жуулчлалын улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа

323
 
Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан их, дээд сургуулийн аялал жуулчлалын ангийн оюутнуудын дунд “GRAND TOUR-2021” аялал жуулчлалын улсын олимпиад, эрдэм шинжилгээний бага хурал 2021 оны 09 сарын 23-нд болж өндөрлөлөө. Энэ жилийн уралдаан нь “Хүртээмжтэй өсөлтийг хангах аялал жуулчлал” сэдвийн хүрээнд явагдаж улсын болон хувийн хэвшлийн 12 их, дээд сургуулийн оюутнууд оролцлоо. Эрдэм шинжилгээний бага хуралд Happy city croup-ийн аялал жуулчлал эрхэлсэн захирал Д.Мөнхтөмөр оролцож Монгол орны аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, аялал жуулчлалын салбарын ололт, амжилт болон цаашид авах арга хэмжээний талаар үг хэлэв. Мөн Монгол Улсын хөгжлийн тулгуур баганын нэг нь аялал жуулчлалын салбар болохыг онцолсон юм. Уг хурлыг Happy city croup-ийн аялал жуулчлал эрхэлсэн захирал Д.Мөнхтөмөр, Манжуурын аялал компанийн захирал Э.Хишигбаяр, Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Б.Жавхлан, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Н.Болормаа, нар шүүн ажиллаа.
 
Эрдэм шинжилгээний хуралд ИЗОУИС-ийн аялал жуулчлалын II дамжааны оюутан М.Цэрэндулам “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй аялал жуулчлалыг төлөвлөх нь” илтгэл тэргүүн байр, МҮИС-ийн аялал жуулчлалын III дамжааны оюутан Б.Марал, М.Энэрэл “Цайны их замын жуулчлалыг хөгжүүлснээр оролцогч талуудын хүртээмжтэй өсөлтийг хангах боломж” илтгэл хоёрдугаар байр, СИТИ ИС-ийн III дамжааны оюутан Б.Сайхандэлгэр “Аялал жуулчлалын салбарт хүртээмжтэй аялал жуулчлалыг төлөвлөх нь” гуравдугаар байрт тус тус шалгарлаа. МҮИС-ийн аялал жуулчлал газрын харилцааны сургуулийн захирал дэд пропессор С.Мөнхнасан “Миний хувьд аялал жуулчлалын салбарт 21 дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд боловсролын салбар болон аялал жуулчлалын салбарын хойч ирээдүйг бэлтгэх чиглэлээр ажиллаж ирсэн. Үүнтэй холбоотойгоор аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй их, дээд сургууль, багш нарын хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээний нэг бол аялал жуулчлалийн мэргэжлийн “Grand tour” улсын олимдиад юм. Энэхүү олимпиад нь 19 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа.
 
Манай сургуулийн хувьд 2010 оноос хойш тасралтгүй оролцож, сүүлийн таван жил тэргүүн байрт шалгараад байна. Бид бүхэн энэхүү олимпиадад өндөр ач холбогдолыг өгдөг. Учир нь оюутнуудын сурах хүсэл эрмэлзэлийг төрүүлж, оюутнууд мэргэжлийн түвшинд хэр хэмжээнд явж байгаагаа харуулах боломж болдог. Нөгөө талаараа багш нар бидний явуулж буй сургалтын үр дүн оюутнуудын мэдлэг ур чадвар тиймээс бид алдаа оноогоо харах чухал үзүүлэлт болдог гэлээ. ХААИС-ийн аялал жуулчлалын багш Н.Сарангарав мэргэжлийн “Grand tour” аялал жуулчлалын улсын олимпиадыг анх ХААИС маань 2003оноос эхлэн санаачлан явуулж байна. Бид оюутан залуусаа идэвхи санаачлагатай жил бүр оролцуулдаг.
Аялал жуулчлалын салбар дэлхий даяар хурдацтай хөгжиж, хүний амьдралын бүхий л нэгж хэсгүүдэд ач тусаа өгч байна. Энэхүү хөгжил Монгол Улсын Шинжлэх ухаан нийгмийн хөгжилд өөрийн орон зайгаа эзэлж, нийгмийн хэрэгцээ шаардлага буюу хүн бүрийн амьдрал, үйл ажиллагаанд нэн чухал үүргийг гүйцэтгэж байна. Оюутан залуус маань аялал жуулчлалын салбарт тулгамдаад байгаа олон асуудлыг хөндөж судалгаа хийснээрээ энэ удаагийн уралдаан онцлог болж байна. ИЗОУИС-ийн аялал жуулчлалын II дамжааны оюутан М.Цэрэндулам. Миний хувьд анх удаа энэхүү ураалданд оролцож “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй аялал жуулчлалыг төлөвлөх нь” илтгэлээрээ тэргүүн байр эзэлсэндээ баяртай байна.

 
 Монгол Улсад ирж байгаа жуулчдад бид сэтгэл ханамжийн түвшинд нь хүрсэн үйлчилгээг үзүүлснээр дахин ирэх, эерэг сэтгэгдлээр дамжуулж жуулчдын тоог илүү нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн үйлчилгээний чанарыг сайжруулах, аялал жуулчлалын хууль эрх зүйн орчинг бий болгох шаардлагатай. Илтгэлээрэй аялал жуулчлалын салбарт тулгамдаад байгаа маш олон асуудлыг хөндөхийг зорьсон.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn