"Дэлхийн зүрхний өдөр"-өөр хайртай хүмүүстээ санаа тавихыг уриаллаа
Өнөөдөр "Дэлхийн зүрхний өдөр” тохиож байна. Дэлхий дахинаа энэ өдөр “Хайртай хүмүүстээ санаа тавьж, сэтгэлээсээ хандацгаая” хэмээн уриалга дэвшүүлээд буй. Монголын төдийгүй дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны өвчлөлд нөлөөлдөг гол хүчин зүйл нь цусны даралт ихсэх өвчин юм. Энэ өвчин сүүлийн үед эрс залуужиж, хот суурин газрын төдийгүй орон нутгийн хүн амын дунд хурдтай тархаж буй нь хөдөлгөөний хомсдол, хүн амын дундах таргалалт, зохисгүй хооллолт, амьдралын хэв маяг өөрчлөгдсөн, стресс зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж буй тухай эмч мэргэжилтнүүд хэлж байна.