Төрийн албанд дэгдсэн цар тахал
Аливаа зүйлд амархан дасан зохицдог, бас ямар ч хэцүү, буруу зүйл байсан мартаж чаддаг монголчууд цар тахалд зохицон амьдарч байна. Цар тахалтай тэмцэж буй төр засгийн удирдлагууд ч дасан зохицож амьдрахаас аргагүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Улсын онцгой комиссын дарга бөгөөд Шадар сайд С.Амарсайхан “Коронаврусийн тархалт цаашид 5-10 жил үргэлжилнэ гэдгийг эрдэмтэн судлаачид хэлж байгаа. Тиймээс амьдралын шинэ хэв маягт шилжих, дасан зохицож амьдрах шаардлага тулгарч байна” гэж хэлсэн нь үүнийг гэрчилнэ.