Хор л бол ХОР

320

Хэн нэгнийг хулганы хор уух уу, муурын хор уух уу гэвэл хэн ч тарчилж, зовохгүйн тулд аль болох амар хялбараар нүд аних өөр аргыг л сонгох байх. Магад шулуухан амиа хорлох биз.
Яг түүнтэй адил үйл явц өнгөрөгч амралтын өдөр болсон нь УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт. Нэгэнт ирц хүрээгүй учраас дахиад нэмэлт санал хураалт явуулахаар боллоо. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй. Дийлэнх нь залуучууд буюу 18-35 насныхан хамгийн идэвхгүй байсан хэмээж байна.
Үнэн хэрэгтээ нөхөн сонгуульд санал өгөх иргэдийн хувьд сонголтгүй байгааг хэнбугай ч тооцоолж үзээгүй хэрнээ залуусын идэвхгүй байдлыг гоочилсоор байна.
Өөрийг нь төлөөлж УИХ-д суухын төлөө, төрийн түшээ болохоор улстөржиж байгаа хүн нь буюу тойргуудад нэр дэвшигчид нь сонгогчдодоо, залууст гологдоод, таалагдахгүй болчихоод байна.
Нөхөн сонгууль нэрийн дор улстөрийн намууд үнэндээ намынхаа цүнх баригч, худал амлагчид, өв залгамжлагч, хийрхэж, хөөрсөн хэдэн нөхрийг л нэр дэвшүүлсэн шүү дээ. Зарим нь бол аль ч шатны сонгууль байсан хамаагүй нэр дэвшсэн нэр зүүж, саналын тоо хуваах байдлаар оролцож, хэдэн төгрөг хувьдаа завшдаг гэдгээрээ алдаршсан нөхөд. Тийм байхад залуус улстөрийн “шоу”-чдыг өөрийгөө төлөөлүүлж төрд илгээхийн оронд сонголт хийхийг хүсээгүй хэрэг.
Залууст сонголт хийх ямар ч боломжгүй нэр дэвшигчдээ түлхэж байгаа нь дээрхийн адил хоёр хорны аль нэгийг сонго хэмээн хүчилж байгаагаас ялгаагүй. Тэр ч утгаараа сонгогчид “дуугүй бүтэж үхэх”-ээр шийдэж байгаа биш гэж үү.

https://erennews.mn/article/50189


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn