УИХ-ын гишүүнээр сонгогдсон Э.БАТШУГАР, Ц.ИДЭРБАТ нар тангарагаа өргөнө

267

-Хэнтийчүүд У.Хүрэлсүхийн оронд Ц.Идэрбатыг, сонгинохайрханчууд Д.Сумъяабазарын оронд Э.Батшугарыг сонголоо-
УИХ-ын Хэнтий аймгийн 18 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт, санал хураалт өнгөрсөн бямба /2021.10.16/ гарагт боллоо.
Хэдийгээр нэмэлт, санал хураалт явуулсан ч сонгогчдын ирц 50 хувийн босгыг даваагүй бөгөөд хамгийн өндөр саналыг авсан Ц.Идэрбат, Э.Батшугар нарыг "ялалт" байгуулсанд тооцлоо.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын нөхөн сонгуульд оролцож, саналаа өгсөн нийт сонгогчдын олонх нь МАН-аас нэр дэвшсэн Э.Батшугар, Ц.Идэрбат нарт саналаа өгсөн бөгөөд тэд УИХ-ын гишүүнээр сонгогдож байна.
Тэгвэл Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт ялалт байгуулсан Ц.Идэрбат болон Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт ялалт байгуулсан Э.Батшугар нар энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүнийхээ тангарагыг өргөнө.
Ингэснээр төр, засагт дуу хоолойгоо хүргэж чадахгүй, эрх нь зөрчигдөж байсан хоёр тойрог эзэнтэй болж, УИХ-ын дарга Г.Занданшатарын парламент 76 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулахаар болж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn