Covid-19: Халдвар тархалтын улмаас нийслэлд нэг цэцэрлэг, нэг ЕБС бүрэн цахим хичээлд шилжжээ

304

Сүүлийн 24 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн 11 хүүхэд, 17 багш, есөн ажилтан халдвар авсан нь батлагдсан бол ЕБС-ийн 117 сурагч, 43 багш, долоон ажилтанд коронавирусийн халдвар авчээ.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр нэг цэцэрлэг, нэг Ерөнхий боловсролын сургуулийг цар тахлын халдварын улмаас бүрэн цахим хичээлд шилжүүлсэн бөгөөд мөн хагас цахимд шилсэн нэг цэцэрлэг, нэг Ерөнхий боловсролын сургууль байгаа гэж Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдэгджээ.
Нийслэлийн эрүүл мэндийн газар коронавируст халдварын эсрэг хариу арга хэмжээний хүрээнд вирусийн эсрэг эмийн нөөц, хангамжийн судалгаа гаргаж байгаа юм байна. Ремдисивер, Увипиновер, Павипировер эмийн нөөцийн хангалтыг тооцож, тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангаж ажиллаж байгаа гэж тус газраас мэдээлсэн байна.
Улаанбаатар хотод одоогийн байдлаар уртасгасан цагаар 28 эмийн сан, 24 цагаар есөн эмийн сан ажиллаж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn