Иргэдийн интернэт банк руу халдаж, их хэмжээний хохирол учруулсан О-г АНУ-аас баривчилжээ

286


АНУ-аас Монгол Улсад оршин сууж байгаа болон гадаад улсад амьдарч байгаа иргэдийн интернэт банканд удаа дараа хууль бусаар халдаж их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар иргэн О гэгч этгээдийг эрэн сурвалжилж байсан билээ. Тэгвэл Монгол Улсын иргэн О-г АНУ-д орогнож байхад нь баривчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Тус этгээд нь 2018 онд АНУ очсон бөгөөд 2019 оноос эхлэн иргэдийн интернэт банк руу халдаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт шалгагдаж байсан юм билээ. Тухайн этгээд нь гадаад улсад амьдардаг байсан тул Эрүүгийн цагдаагийн албанаас олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулсан. Үүний үр дүнд уг этгээдийг АНУ-аас өнөөдөр албадан авч ирнэ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn