Таксины жолоочийг хөнөөсөн этгээдийг Архангайд саатууллаа

799

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт энэ сарын 12-ны өдөр гаднын нөлөөтэй нас барсан эрэгтэйн цогцос олдсон тухай өмнө нь бид мэдээлсэн билээ.
Тодруулбал, "Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, Баруун салааны Бумбатын рашааны орчим дахь айлын хашаанаас Баянгол дүүргийн иргэн, 54 настай эрэгтэй Х-гийн цогцос олдсон байдаг. Талийгаач нь хэрэг гарахаас нэг өдрийн өмнө буюу тавдугаар сарын 11-ний өглөө таксинд явна гэж гэрээсээ гарсан ч бусдын гарт амиа алдсан бөгөөд цагдаагийн алба хаагчид хэргийн сэжигтнийг орон даяар эрэн сурвалжилж байсан юм.
Тэгвэл өчигдөр буюу тавдугаар сарын 17-ны өдөр Мөрдөн байцаах албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид сэжигтэй этгээдийг Архангай аймгаас дайчлан баривчилжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
SKHD.nutag.mn